НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ОСОЛДЖЭЭ

0
182

Нийслэл хотод өчигдөр нийтийн тээврийн автобус суудлын хоёр автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарлаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн дэнж орчимд 13 цагийн үед иргэн Ч-гийн эзэмшлийн “Пробокс” загварын автомашин, иргэн Б-гийн эзэмшлийн “Шевролет” загварын суудлын автомашин, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААҮГ-ын эзэмшлийн “Хьюндэй” загварын зорчигч тээврийн автобус хоорондоо мөргөлдсөн байна. Ослын улмаар хоёр хүн нас барж, хэд хэдэн хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!