Д.Амарбаясгалан дахин “урвахгүй” гэх баталгаа байна уу

0
250

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах тулааны үеэр том хагарсан МАН-ын задрал хүрээгээ тэлсээр байна. Дотоод зөрчилөө нам дарж чаддаг МАН-д одоо өрнөж буй фракциудын зөрчлийг нуун далдлах чадвар дутагдаж эхэлжээ. Энэ намын зөрчил маргаан хэр удаан үргэлжлэх вэ, хаана хүргээд зогсоох вэ гэдгийг намын дарга болон намын төв аппарат ерөнхийд нь шийдчихдэг байсан. Энэ удаа МАН-ын удирдлагууд фракциудынхаа өмнө тугаа буулган өгч буй бололтой.

Нам эв нэгдэлтэй байх эсэх, намын нэр хүнд иргэдийн дунд өндөр байх эсэхийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга хариуцан ажиллах ёстой. Товчхондоо бол генсек намын улаан хамгаалагч гэсэн үг юм. МАН-ын хувьд энэ хүн нь Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан. Гэвч түүнд намын эв нэгдлийг сахих, намын нэр бүтэн байх эсэх нь огт хамаатай биш. Хувийн гэмээр жижиг сажиг асуудал, хов жив л сонин байдаг бололтой юм.

Дарга даамлын нас намбагүй, сав л хийвэл тэр ах аа, энэ ах аа хэмээн гүйж явдаг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн гол зорилго чухам юу вэ гэдгийг намын гишүүд нь ч өнөөдөр ойлгохоо байсан гэх. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Д.Амарбаясгалан намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшсэн М.Энхболдыг хамгаалан, Төрийн тэргүүнд залахад голлон ажиллах үүрэгтэй байсан. Гэвч тэр энэ үүргээ нэр төдий биелүүлээд сонгуулийг үдэж билээ. Түүний энэ үлгэртсэн байдал нэр дэвшигчээ араас нь хутгалсантай ижил хэрэг болж, намын дарга нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээж, тахимаа өгсөн юм. Үүнтэй ижил хэрвээ боломж гарч ирвэл тэр намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийнхээ араас хутгалахад бэлэн гэхэд хилсдэхгүй биз. Боломж нь болохгүй, бяр нь дутаж байгаадаа л тэр юу ч хийж чадахгүй байгаа байж мэдэх юм. Түүнээс аль хэдийнэ “учрыг нь олчих” байсан гэж МАН-ынхан одоо ярилцаж байна.

Үргэлжлэл нь

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!