10-12 градус дулаан

0
93

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын зарим газар болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хойлоогоор 15-17 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 6-11 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 10-12 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!