ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫГ ЦӨӨЛНӨ

0
104

Сургалтын чанар муу их дээд сургуулиудыг татан буулгах, нэгтгэх ажлыг БСШУСЯ-аас эхлүүлсэн байна. Мөн ЭЕШ-н босго оноог 30-50 оноогоор нэмж 430-450 оноо болгох юм байна. Эхний ээлжинд нэр бүхий 16 сургуульд шалгалт хийн зургаан сургуулийг татан буулгаж таван сургуулийг нэгтгэжээ. Энэ нь тоог хасаг гэсэндээ биш бөгөөд сургалтын чанарыг сайжруулахын тулд хэрэгжүүлж байгаа ажил хэмээн салбар яамнаас мэдээллээ. Залуус дээд боловсролыг эзэмшиж төгсөөд ажлын байран дээрээ гологдож байгаа нь их дээд сургуулиудын сургалтын чанарыг харуулж байна. Иймээс БСШУСЯ-аас “Үр дүнд суурилсан боловсролын тогтолцоо”-г нэвтрүүлэхээр туршиж эхэлж байгаа ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!