Бейонсе, Тейлор Свифт нар түүхэнд бичигджээ

2021-03-15
1 min read

“Грэмми 2021” ёслол АНУ-ын Лос-Анжелес хотын “Staples” танхим, “Troubadour”, “Hotel Caf” клуб, Нью-Йоркийн  “Аполло” театр, Нэшвилл хотын “Station Inn” хөгжмийн тайзнаа зэрэг зохион байгуулагдаж байна.

“Грэмми”-ийн 63 дахь ёслолд Бейонсе, Тейлор Свифт нар түүхэн амжилт гаргаад байна. Тодруулбал, Бейонсе Грэммийн шагнал гардуулах ёслол дээр 28 дахь удаагаа ялалт авч Грэммийн түүхэн дэх хамгийн олон шагнал хүртсэн эмэгтэй болжээ.

Тэрээр R&B-ийн шилдэг гүйцэтгэлд зориулж рекорд эвдсэн цомоо хүлээн авах үеэрээ “Би маш их хүндэтгэлтэй байна, маш их баяртай байна” гэж хэллээ.

Тэйлор Свифт мөн ням гарагт болсон ёслолын үеэр түүхэнд нэрээ мөнхөлж, энэ жилийн цомгийг гурван удаа түрүүлсэн анхны эмэгтэй уран бүтээлч болжээ.

Орчуулах »