ЦАС ОРОХГҮЙ

0
63

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голийн хөндийгөөр өдөртөө 6-11 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 9-14 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 8-13 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи  баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 9-11 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө бүх нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 6-8 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!