ЭНВЭР ЮЧЕЛДЭД МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОВ

0
58

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Турк Улсын иргэн Энвэр Ючелд Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг өнөөдөр гардуулав.
Энвэр Ючел нь “БАУ – Глобал Нетворк” олон улсын боловсролын байгууллагын Ерөнхийлөгчийн албыг хашдаг бөгөөд түүний үүсгэн байгуулсан энэхүү боловсролын байгууллагын харъяанд 8 их сургууль, 4 хүрээлэн үйл ажиллагаа эрхэлж, 17 мянган оюутан одоогоор суралцаж байна.
Монгол Улсын Соёлын элчээр Энвэр Ючел нь ажиллах хугацаандаа Монгол, Туркийн соёлын харилцаа, хамтын ажиллагаа болоод хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, Монгол Улсыг дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулах чиглэлээр ажиллах болно.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!