Англи хэлний улсын XVI олимпиад болов

0
183

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежоос Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны харьяа мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежуудын   багш, оюутан суралцагчдын  дунд уламжлалт Англи хэлний улсын  XVI олимпиадыг  энэ сарын 7-нд зохион явуулжээ.

Тус олимпиад нь багш, суралцагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлж, сурах идэвх сонирхлыг өрнүүлэх, мэргэжлийн англи хэлний сургалтын агуулга, технологийг боловсронгуй болгох, сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой юм.

Англи хэлний улсын XVI олимпиадад нийслэл хот болон 17 аймгийн нийт 29 сургуулийн 34 багш, 57  суралцагч  оролцож,  гадаад хэлний мэдлэгээ сорьсон аж.

Багш нараас

I байр: Л.Ууганцэцэг  / Увс  ПК/

II байр: Б.Ангараг-Эрдэнэ  /Хараагүйчүүдийн нийгэмлэг МСҮТ /

III байр:  Г.Долгоржав /ҮУПК/

Тусгай байр:   Д.Ганцэцэг /Увс ПК /, Б.Өнөрбаян /Дархан УУЭХПК/

Оюутан суралцагчдаас

I байр: Б.Эрмүүн /Монсо ПК/

II байр: Б.Содманлай /Төв Баянчандмань МСҮТ /

III байр:  Т.Сувд  /ҮУПК/

Тусгай байр:    М.Бат-Эрдэнэ /Хүнс технологи ПК/Д.Тамир /ҮУПК / нар тус тус эзэллээ.

Олимпиадын хүрээнд англи хэлний багш нарын дунд МУБИС-ийн Англи хэлний тэнхимийн багш О. Буд  “Productive skills” сэдэвт сургалт зохион байгуулж багш нарын  заах арга зүй, бүтээлч ур чадварыг дээшлүүлж, Сертификат олгов.

Мөн суралцагчдын дунд англи хэлний танин мэдэхүй болон  мэдлэг сорих Golden bell  буюу “Алтан хонх” тэмцээнийг зохион байгуулан эхний 3 байрт шалгарсан суралцагчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!