НАЙЗ НӨХӨД ХЭВЭЭР ҮЛДЭНЭ

0
56

БНХАУ-ын эрх баригчид худалдааны хязгаарлалтуудаа ойрын үед цуцалж, АНУ-ын засаг захиргаатай оюуны өмчийн бүтээлүүдтэй холбоотой хэлэлцээр байгуулна гэдэгт итгэж байна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

“Манай хоёр улсын худалдааны маргаан ямар байдалтай байхаас үл хамааран БНХАУ-ын дарга Си Жинпинь бид хоёр үргэлж найз нөхөд хэвээр үлдэнэ. Хятад худалдааны саад тотгороо арилгана, учир нь ингэх нь зөв юм. Харилцан татвар ногдуулдаг болох ба оюуны өмчийн тухай хэлэлцээр байгуулна. Ирээдүйд хоёр улсын харилцаа улам сайжирна” гэж Америкийн төрийн тэргүүн Twitter хуудастаа бичсэн байна.

Өмнө нь Трамп АНУ-ын худалдааны төлөөлөгчид Хятадаас орж ирэх бараанд ногдуулах гаалийн татварын хэмжээг 100 тэрбум ам.долларт хүргэх боломжийг судлах үүрэг өгсөн юм. Хятадын худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн АНУ-ын ерөнхийлөгчийн уг захирамжийг тайлбарлахдаа алдаатай үйлдэл хийж байна хэмээн шүүмжилсэн билээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!