Сүхбаатар аймагт хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймаг Сүхбаатар сумын Хулгар 3 дугаар багийн “Өлзийт” гэдэг газарт хээрийн түймэр гарчээ.

Тус газар нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т орших бөгөөд түймэр гарсан дуудлагыг өнөөдөр /2021.03.14/ өдрийн 17:35 цагт хүлээн авсан байна.

Түймэрт Сүхбаатар аймгийн Онцгой байдлын комиссоос 24 алба хаагч, 2 автомашин, Сүхбаатар сумаас 21 ажилтан, 2 автомашин, Дорнод аймгаас 12 алба хаагч, 1 автомашин, Булган сумаас 15 иргэн, 2 автомашин гаргаж нийт 72 алба хаагч, 7 автомашинтай ажиллаж байгаа аж.

Орчуулах »