Алдартай хүмүүсийн сүүлчийн үг

0
125

Хатан хаан Елизавета Петровна үхэхээсээ хагас минутын өмнө дэрэн дээрээ өндийгөөд урьдын адил ширүүн дуугаар “Би үхээгүй л байгаа юм уу” хэмээн асууж түүнийг эмчилж байсан эмч нарыг гайхшруулжээ. Гэхдээ тэднийг айж ч амжаагүй байхад эргэж хэвтээд мөнх нойрссон гэдэг.

Гүн Лев Николаевич Толстой үхлээ хүлээн хэвтэж байхдаа хамгийн сүүлд хэлсэн үг нь “Би цыгануудын дуулахыг сонсох юмсан. Өөр надад юу ч хэрэггүй”.

Хөгжмийн зохиолч Эдвард Григ: “Үүнээс зугтах аргагүйгээс хойш одоо яахав …”.

Физиологич Иван Павлов: “Академич Павлов завгүй байна. Тэр үхэж байна”.

Алдарт байгаль судлаач Бериар-Жермен-Этьен Ласепед хүүдээ даалгавар өгчээ: “Шарль, миний гар бичмэлийн төгсгөлд том үсгээр “ТӨГСГӨЛ” гэж бичээрэй”.

Физикч Луи-Жозеф Гей-Люссак: “Ийм сонирхолтой мөчид явна гэдэг харамсалтай байна”.

Бүхий л амьдралынхаа турш тууштай бурхангүй үзэлтэн байсан домогт Каспар Бекеш, үхэхийнхээ өмнөхөн ойр дотныхныхоо ятгалганд автан ламтныг хүлээн авахыг зөвшөөрчээ. Ламтан ном уншиж, түүнийг ийнхүү нүглээ наминчилснаар бурхны оронд төрөх болно хэмээн тайтгаруулсан байна. Бекеш номлолыг удаан сонсч байснаа орон дээрээ өндийн суугаад хамаг хүчээ шавхан маш тодоор “Тонил цаашаа. Амьдрал сайхан” гэж хэлээд үхтхийн унажээ.

XV Людовик хааны охин Луиза: “Тэнгэр рүү давхилаа! Тэнгэр рүү давхилаа!”.

Зохиолч Гертруда Стайн: “Асуулт байна уу? Хэрвээ асуулт байхгүй бол хариулт байхгүй”.

Виктор Гюго: “Би хар гэрэл харж байна…”.

Зохиолч Южин О`Нейл: “Би ингэнэ гэж мэдэж байсан юм. Би ингэнэ гэж мэдэж байсан юм. Зочид буудалд төрсөн… чөтгөр ав… зочид буудалд үхэж байна”.

VIII Генрих хааны үхэхийнхээ өмнө хэлж амжсан цорын ганц үг нь: “Ламтан… ламтан… ламтан”. Амьдралынх нь сүүлчийн өдөр түүнийг хий юм харах өвчин шаналгаж байжээ. Гэвч Генригийн угсаа залгамжлагчид хааныг санваартнуудын нэг хорлосон гэж сэжиглэж байсан учир эцсийн замд нь үдэх лам хувраг оруулахыг хориглосон аж.

Жорж Байрон: “За, би явж унтлаа”.

XIV Людовик хаан гэр бүлийнхэн рүүгээ “Та нар юундаа орлилдоод байгаа юм бэ. Намайг мөнх гэж бодоо юу” хэмээн хашгирчээ.

Алдарт философич Георг Гегелийн эцэг Фридрих: “Миний бүхийл амьдралын турш нэг л хүн намайг маш сайн ойлгодог байсан… Гэхдээ үнэн хэрэгтээ тэр намайг огт ойлгоогүй!”.

Вацлав Нижинский, Анатоль Франс, Гарибальди гурав үхэхийнхээ өмнө “Ээж ээ!” гэсэн нэг л үгийг адилхан шивнэжээ.

“Ганц минут хүлээгээч”. Энэ бол Ромын пап VI Александрын сүүлчийн үг. Гэвч үхэл түүнийг хүлээсэнгүй.

Еврипид эрт нас барахаас маш их айдаг байсан аж. Ийм агуу гүн ухаантан яагаад үхлээс айдаг юм бэ гэсэн асуултад “Огт мэдэхгүй зүйлээсээ айж байна” гэжээ.

Бальзак үхэж байхдаа өөрийн нэгэн өгүүллэгийн баатар, туршлагатай эмч Бианшоныг эргэн санаж: “Тэр байсан бол намайг аврах байсан даа…”.

Петр Ильич Чайковский: “Итгэл!.. Итгэл! Итгэл!..Хараал идсэн…!”

Романовын удмын анхны хаан Михаил Романов цаазлуулахынхаа өмнө алуурчинд гутлаа тайлж өгөөд: “Залуу өмсч яваарай, муу ч гэсэн хааных шүү дээ”.

Тагнуулч-бүжигчин Мата Хари өөрийг нь онилсон цэргүүд рүү агаарын үнсэлт илгээгээд: “Би бэлэн байна, хөвгүүд ээ”.

Гүн ухаантан Иммануил Кант үхэхийнхээ өмнө ердөө ганцхан үг хэлжээ: “Хангалттай”.

Кино урлагийг үндэслэгч ах дүү хоёрын нэг, 92 настай Огюст Люмьер: “Миний хальс дууслаа”.

Жүжгийн зохиолч Генрик Ибсен, хэдэн жилийн турш таг дуугүй хэвтэрт байсныы гэнэт өндийн “Огт өөр!” гэж хэлээд амьсгал хураажээ.

Осип Мандельштамын эхнэр Надежда Мандельштам өөрийнхөө сахиур эмэгтэйд: “Чи битгий айгаарай”.

Сомерсет Моэм: “Үхнэ гэдэг уйтгартай ажил. Үүнийг хэзээ ч битгий хийгээрэй!”.

Генрих Гейне: “Бурхан намайг өршөөнө. Энэ бол түүний ажил”.

Яруу найрагч Феликс Арвер, сувилагч хэн нэгэнд “Энэ коЛидорын төгсөлд байгаа” гэжэ хэлхийг сонсоод сүүлийн хүчээ шавхан “КоЛидор биш кориДор” гэж хэлээд нас баржээ.

Зураач Антуан Ватто: “Надаас энэ загалмайг зайлуулаад өгөөч! Христийг яаж ийм муухайгаар дүрсэлж болох юм бэ!”

Оскар Уайльд, зочид буудлын өрөөнд үхлүүт хэвтэж байхдаа хананы цаасыг  гал нь унтарч нүдээр харж санаа алдан: “Энэ цаас намайг алж байна. Бидний хэн нэг нь түрүүлж явах хэрэгтэй болжээ”. Харамсалтай нь тэр явж, хааны цаас үлдсэн.

Альберт Эйнштейн сүүлчийн үгээ сахиуртаа хэлсэн боловч тэр нь немц хэл мэддэггүй байжээ…

Исус Христийн сүүлчийн үгЭцэг минь тэднийг уучил, тэд юу хийж байгаагаа мэдэхгүй”.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!