Э.Тэмүүлэн: Тархалтыг тогтоох хамгийн үр дүнтэй арга хөл хорио тогтоох

2021-03-13
1 min read

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.13/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. 

Сүүлийн 24 цагт нийт 19318 хүнд шинжилгээ хийснээс 169 хүний сорьцоос коронавирусний халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдвар бүгд Улаанбаатар хотод бүртгэгдэж нийслэлд бүртгэгдсэн халдварын тоо 2958 боллоо. Дотоодын нийт халдвар 3303 болж байна хэмээн ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ.

Мөн тэрбээр ХӨСҮТ болон ЭМЯ-ны зүгээс халдварын тархалт эрс ихсэж байгаа энэ үед УОК-т маш тодорхой саналуудыг хэд хэдэн хувилбараар санал болгож байгаа. Хамгийн үр дүнтэй арга бол хоёр нууц үеийн хугацааг дуустал буюу 28 хоногийн хөл хорио тогтоох явдал. Хэрэв ийм боломж байхгүй бол үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг багасгах, нэг дор 10-аас дээш хүн цугларуулахгүй байх, халдвар ихээр тархах эрслэлтэй тархах эрслэлтэй баар, ресторан, караоке, фитнесс төвүүдийн үйл ажиллагааг 14-өөс 21 хоног түр зогсоох саналуудыг УОК-т хүргээд байгаа гэлээ.

Орчуулах »