Ц.НЯМДОРЖ: “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой бүлэглэл хууль хяналтын байгууллагад шигдсэн

0
168

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Энэ бүлэглэлийн хүмүүс хууль хяналтын байгууллагад хүнээр дамжиж дэндүү гүнзгий, маш хүнд хэлбэрээр шигдсэн байна. Монголд энэ бүлэглэлийг дагасан хууль хяналтын оролцоотой мафиозын структур бэхжиж, хөгжлийн дээд цэгтээ хүрсэн байна. Энэ асуудлын эсрэг ярьсан хүн болгоныг гутаан доромжлох ажиллагааг хоёр жилийн турш тасралтгүй явууллаа. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг шалгасан ажлын хэсгийн ахлагч нь Ш.Раднаасэд. Үндсэн хуулийн цэцийн хуралд Ш.Раднаасэд орсон. Ийм учраас эхний ээлжинд Ш.Раднаасэдийн бүрэн эрхийг нь УИХ-аас түдгэлзүүлэх гэж байна гэсэн цуурхал 14 хоног тараалаа. Хамгийн сүүлд өнгөрсөн 7 хоногт машинаар хүн дайрч аллаа гэсэн цуурхал тараалаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн нэр төрийг нь гутаах оролдлого хэрээс хэтэрсэн. “Эрдэнэт”-тэй холбоотой нэг маргаан захиргааны шүүх дээр явж байна. Дээд шүүхийн Захиргааны танхимийн тэргүүн шүүгч М.Батсуурь гэж хүн бий. Энэ хүн Худалдаа хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн даргаар 2008 оноос ажиллаж байгаад Захиргааны шүүхэд ороод 2 жил болоод танхимийн тэргүүн шүүгч болсон. Төрийн өмчийн хороонд ажиллаж байгаад шүүгч болсон нэг эмэгтэй байна. Энэ хүн Хөтөл, хар төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой асуудлаар бүлэглэлд ашигтай шийдвэр гарах үед Төрийн өмчийн хороонд Тамгын газрын даргаар ажиллаж байж. Тэр эмэгтэй “Эрдэнэт”-тэй холбоотой Засгийн газрын шийдвэрийг түдгэлзүүлэх арга хэмжээ авчихаад хаашаа ч хөдөлгөхгүй суулгаж байна” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!