“ХҮҮХДИЙН ЭЛЧ”-ҮҮД ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ЗОРИЛГОТОЙ

0
179

Манай улсын 21 аймагт “Хүүхдийн элч” хэмээх хүмүүс сонгогдон ажиллах болоод удаж байна. Гэсэн ч тэдний хүүхдийн төлөө хийж байгаа зүйл нийгэмд төдийлөн мэдэгддэггүй. “Хүүхдийн элч” нь хүүхдийн эрх хамгааллын асуудлаар санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх зорилготой бөгөөд дүүрэг бүрийн хүүхдийн чуулганы санал хураалтаар сонгогддог байна. Нийслэл хотын есөн дүүрэгт дараах хүмүүс 2017 оноос эхлэн “Хүүхдийн элч”-ээр сонгогдон ажиллаж байгаа юм байна. Үүнд:

  1. Хан-Уул дүүрэг Баатаржавын Халиун Дуучин
  2. Багануур дүүрэг Тэрбишийн Отгонболд Багануур дүүргийн засаг даргын орлогч
  3. Налайх дүүрэг Хүрэлчулуун АНХБАЯР Дүүргийн нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч
  4. Бямбасүрэн ТЭЛМҮҮН Оюутан
  5. Сүхбаатар дүүрэг Базаржавын Навчаа Хувийн студи /найруулагч, жүжигчин/
  6. Баянгол дүүрэг Төмөрхуягийн Энхтайван Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга
  7. Сонгинохайран дүүрэг Жигжидсүрэн Сандагсүрэн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
  8. Баянзүрх дүүрэг Дамдинсүрэн Нацагдорж Оточ манрамба ДС-н захирал, Маналын хүүхдүүд ТББ-н тэргүүн
  9. Чингэлтэй дүүрэг Сүхбаатар Сарангэрэл Сити дээд сургуулийн тайзны ярианы багш

Тэд Хүний Эрхийн Үндэсний Комисс, Хүүхдийн төлөө Үндэсний Зөвлөл зэрэг байгууллагуудаас мэргэжлийн заавар зөвлөгөө авч ажиллах ёстой гэнэ. Тэр ч бүү хэл Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн чиг үүрэгтэй төв, орон нутгийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтан “Хүүхдийн элч”-ийн үйл ажиллагааг дэмжих үүрэг хүлээх ба шаардлагатай хөрөнгө мөнгийг төсвөөсөө шийдвэрлэж өгөх ёстой ажээ. Өчигдөр Нийслэлийн “Хүүхдийн элч” нар уулзалдаж энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!