Коронавирусний 103 тохиолдол шинээр бүртгэгджээ

2021-03-12
1 min read

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.12/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. 

Сүүлийн 24 цагт нийт 21585 хүнд шинжилгээ хийснээс 103 хүний сорьцоос коронавирусний халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 102 нь Улаанбаатар хотод, хоёрдугаар сарын 25-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнээс халдвар илэрчээ. Ингэснээр Улаанбаатар хотод 2789 тохиолдол бүртгэгдсэн байна хэмээн ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.

Орчуулах »