МИАТ хэний саалийн үнээ болсныг илчлэх цаг ойртов

Төрийн өмчит МИАТ компани хагас жилийн өмнөөс гэнэтхэн Сингапур дахь компаниар шатахуунаа цэнэглүүлдэг болж ердөө хагас жилийн дотор Uniline Pte.Ltd компани руу 2 тэрбум шахам төгрөгийг шилжүүлсэн баримтыг бид хүргэсэн.

Мэдээллийн араас МИАТ компани www.niigmiintoli.mn сайт нь илт худал, гүтгэлгийн чанартай мэдээлэл түгээсэн тул залруулга хий хэмээн омогдон мэдэгдсэн атлаа мөнөөх мэдэгдэлдээ Uniline Pte.Ltd компанитай 2018.4.1-ний өдрөөс хойш хамтран ажиллаж байгаа, Нэйшнл Ньюс Корпорэйшн ХХК буюу Блүүмберг телевизтэй жилийн 180000 ам.долларын, энэ нь 2024 оныг хүртэл үргэлжлэх урт хугацааны гэрээ хийсэн ч энэ оныхоо мөнгийг шилжүүлэлгүй хойшлуулсан байгаа гэх зэргээ дурьдан бидний мэдээллийн үнэн гэдгийг өөрсдөө баталсан байдаг.

Харин энэхүү мэдэгдэлд дурьдсан 2018.4.1 нь ажлын бус амралтын НЯМ гариг төдийгүй инээдмийн баярын өдөр таардаг. Түүнчлэн МИАТ-ийн өмнөх захирал ажлаа өгч, одоогийн Д.Баттөр захирал хараахан ажлаа аваагүй завсрын хоногууд байгаа юм.

Улмаар Uniline Pte.Ltd компанитай 2018.4.1-ний өдрөөс хойш хамтран ажиллаж байгаа гэдгийг нь нотлох ШИЛЭН ДАНС-ны мэдээлэл нь одоо хүртэл хаалттай хэвээр байх тул манай сайт өөрсдийн хамтран ажилладаг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн багт хүсэлт хүргүүлсэн билээ.

Сингапур руу нислэггүй байгаа энэ үед тэндээс яаж шатахуун зөөгөөд байгаа, Uniline Pte.Ltd компани нь яг ямар үйл ажиллагаа явуулдаг, МИАТ компанитай хэдий үеэс хэрхэн, ямар байдлаар хамтарч ажиллах гэрээ байгуулсан, өнөөдрийг хүртэл хэд хичнээн төгрөг шилжүүлж авсан, тэрчлэн МИАТ компанитай хамтран ажилладаг гэх гадны байгууллагуудын бүртгэл, санхүүд эрэн сурвалжлага хийлгэж монголоос урсдаг мөнгөн дүнгүүдийг тодорхой болгох зэрэг манайхны дотооддоо нууцлаад байгаа мэдээллийг гадны хамтрагчдаас нь ил болгохыг зорьсон бидний ажил эхнээсээ үр дүнд хүрч эхлэв.

“Дайны эрсдлийн даатгалын сан”-гийн хэргийг санагдуулам мөнгө урссаар хагас жилийн дотор 2 тэрбум шахсан гэдэг анхаарлын гадна үлдээх асуудал биш юм.

Цар тахлын хүнд үед дотоод гадаадын бүх нислэг зогсч алдагдал хүлээгээд байгаа төрийн өмчит авиа компанийн ядарсан данснаас хэн ийнхүү ичгүүр сонжуургүйгээр мөнгө гаргаж буй нь яалт ч үгүй эрэн сурвалжилж олох халуун сэдэв мөн.

Ямартаа ч Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн багтай хамтарсан бидний ажил нэг алхмаар урагшилж учир битүүлэг Uniline Pte.Ltd компаниас Монгол руу, тэр дундаа МИАТ компанийг төлөөлсөн нөхөдтэй тогтмол харьцдаг, асуудлаа хэлэлцдэг цахим шуудангийн хаяг болон зарим нэг монгол иргэний утасны дугаарыг ч олж тогтоов.

[email protected]

[email protected]

[email protected]

[email protected]

[email protected]

[email protected]

[email protected]

Ингээд зогсохгүй цахим шуудангаар хэлэлцсэн, нэхэмжилсэн мэдээллүүдийг ч ил болгож авсан бөгөөд одоогоор хөдлөшгүйгээр баталж, нотлох ажиллагааг хийж, Сингапурт, газар дээр нь ажиллаж байна.

Эрдэнэт үйлдвэрээс дутахгүй саалийн үнээ гэгддсээр ирсэн төрийн өмчит МИАТ компаниас улс орны эдийн засаг элгээрээ мөлхөж, эргэж өндийх нь хүнд болчихоод байгаа энэ цагт хэн гээч увайгүй нь оффшор, бүр оффшорын оффшор компани байгуулчихаад ийнхүү “сааж” суугааг илчлэх цаг ойртсоор…  

Сэдэвтэй холбогдох өмнөх мэдээллийн линкүүд:

Орчуулах »