ЦАСАН ШУУРГАНД МАЛЧИД ТӨӨРЧ, ОСГОЖ БАЙНА

0
57

ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуургатай байгаа тул малчид төөрөх, осгох байдал Онцгой байдлын байгуулагад ихээр бүртгэгдэх болжээ. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн “Цагаан тойром” гэдэг газар 38 настай иргэн Б, 35 настай иргэн У нар 04.04-ний өдрийн 18:00 цагийн үед малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.05-ны өдрийн 00:30 цагт хүлээн авсан. Мөн Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн “Балгант” гэдэг газар 19 настай иргэн М өчигдөр 18:00 цагийн үед малдаа яваад сураггүй болсон, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Эмт багийн “Эмт” гэдэг газар дахин нэг иргэн сураггүй болсон байна. Дээрх иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа ажээ. Харин Өвөрхангай аймагт иргэд малдаа яваад сураггүй алга болсон болон цасанд суусан тухай 10 дуудлагыг хүлээн авч аврах ажиллагаа зохион байгуулан 28 том хүн, 6 хүүхэд, нийт 34 хүний амь биеийг аварсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!