ЦАС ОРНО

Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно. Салхи нутгийн зүүн хагаст 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод ялимгүй цастай, 4-6 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!