Лондон дахь Шерлок Холмсын байрыг Н.Назарбаевын охин эзэмшдэг

-Назарбаевын гэр бүл Бейкер-стритэд хэд хэдэн байр эзэмшдэг байна-  

Анх SourceMaterial сайт дээр гарсан мэдээллийг The Times саяхан хэвлэжээ. Артур Конан Дойлын зохиолын баатар  Шерлок Холмсын амьдардаг байр нь Бейкер-стрит 221b гэж зохиолд нь гардаг. Яг ийм хаягтай байр Лондонд байдаг бөгөөд энэ байрыг ямар хүн эзэмшдэг болохыг олон жил хайсны эцэст тогтоожээ.  Зарим нэг бичиг баримт алдагдсанаар энэ байшин Дарига Назарбаев, түүний хүү Нурали Алиев нар эзэмшдэг гэдэг нь мэдэгджээ. Байрны ихэнх нь буюу 90% нь Нурсултан Назарбаевын охиных юм байна. SourceMaterial мөн Назарбаевын гэр бүл Бейкер стритэд нийт 140 сая фунт стерлингийн үнэтэй өөр хэд хэдэн байртай байна. 

Үл хөдлөх хөрөнгө нь мэдээж, Дарига Назарбаевын нэр дээр биш Farmont Baker Street Limited компанийн нэр дээр байдаг ба тэрээр 2005 онд уг байшинг худалдаж авчээ. Дарига Назарбаев, Нурали Алиев нарын талаар Британийн хэвлэл анх удаа бичиж байгаа биш юм. Урьд нь “Гарал үүсэл нь тодорхойгүй орлоготой” хэмээн тэдний үл хөдлөх хөрөнгүүдийг царцааж байсан. Тэд өөрсдийн хөдөлмөрөөр үл хөдлөх хөрөнгө авсан гэдгээ шүүгчид нотолсноор хөрөнгөө буцаан авч байжээ. 

Эх сурвалж: www.tatler.ru

Орчуулах »