Халдвар болон тархвар судлаач эмч нарын зөвлөгөөнийг зохион байгууллаа

0
173

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагын халдвар судлаач болон тархвар судлаач эмч нарын ээлжит уулзалт зөвлөгөөн энэ сарын 03-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус уулзалтаар НЭМГ-аас Нийслэлийн эрүүл мэндийн дэд хөтөлбөр, Засаг даргын мөрийн хөтөлбөр, Эрүүл мэндийн сайдын тушаал шийдвэрийг танилцуулж, цаг үетэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн бөгөөд өнгөрөгч 2017 оны томоохон ажлуудаа дүгнэн, санал бодлоо солилцсон юм. Түүнчлэн халдварт өвчний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийн талаар харилцан ярилцаж, пневмококкийн эсрэг дархлаажуулалтын хамралт, сүрьеэгийн эрт илрүүлэг, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварын хавьтал илрүүлгийг нэмэгдүүлэх, зоонозын зарим өвчний улиралчилалтай холбоотой хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ажиллах, томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, нийслэлд дэгдээд байгаа халууралтад, тууралтад хам шинжээр илэрч байгаа халдварт өвчний тоо нэмэгдэж байгаатай уялдуулан урьдчилдан сэргийлэх, мэдээлэл, сургалт, сурталчилгааг нэмэгдүүлэх, өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн эргэлтийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хяналт тавих чиглэлээр эмч, мэргэжилтнүүдэд үүрэг даалгавар өгч, мэргэжил арга зүйгээр хангалаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!