ИХЭНХ НУТГААР ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРНА

0
153

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар 15-17 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгийн сав газар, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халхын голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

Улаанбаатар хотод хур тунадас орно, 1-3 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!