Г.ОТГОНЖАРГАЛ ОУТ-Д ТҮРҮҮЛЖЭЭ

0
117

Чөлөөт бөх, сонгомол бөхийн Билл Фарреллын нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ Г.Отгонжаргал түрүүлж, алтан медалийн эзэн боллоо.
Нью-Йорк хотноо “Нью-Йорк Атлетик” клубт эхэлсэн тэмцээний эхний өдөр цэргийн дэлхийн аварга, Испанийн Гран пригийн хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ-ий аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Отгонжаргал нь АНУ-ын тамирчин Саманта Клингелийг 12:2-оор, Ронна Хитоныг 10:0-ээр тус тус ялсан юс.
Энэхүү тэмцээнд АНУ, Монгол, Бенин, Канад, Израиль, Казахстан, Молдав, Перу, БНСУ, ОХУ, Тажикистан, АНЭУ, Украин, Венесуэль гэсэн 14 орны бөхчүүд зодоглож байгаа гэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!