Махны үнэ өсөж байна

0
132

Өнгарагч долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7120 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8180 төгрөгийн үнэтэй байлаа. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.3 хувиар буюу 105 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.1 хувиар буюу 105 төгрөгөөр тус тус өсчээ. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буюу 40 төгрөгөөр, хонины цул махны үнэ 1.1 хувиар буюу 80 төгрөгөөр өссөн байна. “Хүчит Шонхор” хүнсний захад үхрийн мах 7300 төгрөг, хонины мах 6400 төгрөг байгаа нь хамгийн хямд үнэ байлаа. Харин хамгийн үнэтэй нь “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад үхрийн мах 8500 төгрөг, хонины мах 8000 төгрөгөөр худалдаалж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!