БНСУ-ын Пусан хотын хөрөнгө оруулалттай “Sister’s village” төсөл хэрэгжиж байна

0
139

Нийслэлийн Боловсролын газрын санаачилгаар СХД-ийн 104, 106, 110 дугаар цэцэрлэгүүдэд хэрэгжиж байгаа БНСУ-ын Пусан хотын хөрөнгө оруулалтаар “Sister’s village” төслийн хүрээнд засварын ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний ээлжинд тус дүүргийн 104 дүгээр цэцэрлэгийн дээврийн засвар, ариун цэврийн өрөөний дотор заслын ажлыг хийж дуусган өнөөдөр хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ боллоо.

Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Ш. Анхмаа, НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Пусан хотод суугаа консул Д.Бямбадорж, БНСУ-ын Пусан хотын орлогч дарга Пак Жэ Мин,  Пусаны Эрүүл мэндийн газрын дарга Ём Дун Соб, Пусаны Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн хотын брэнд хэлтсийн дарга Хуан Ён Ха, Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ким Юун Соб болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Пусан хотын орлогч дарга Пак Жэ Мин “Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хотуудын нягт, харилцан ашигтай, бодит хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Улаанбаатар, Пусан хот 2016 онд  “Найрамдалт харилцааг хөгжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурснаар бидний хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш хоёр хотын харилцаа бүхий л салбарт тэр дундаа боловсролын салбарт өргөжин хөгжиж байна. Бид цаашид хөгжлийн ирээдүй болсон хүүхэд багачуудын хүмүүжиж, сурч боловсрох цэцэрлэг сургуулийг хөгжүүлэх тал дээр түлхүү хамтран ажиллах болно” гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!