“ИРЭЭДҮЙН МИСТЕР-2018” тэмцээнд 31 клубын 108 тамирчин өрсөлдөнө

Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдийг эрүүл чийрэг, зөв бие галбиртай болгох зорилгоор Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо, Нийслэлийн хүүхэд залуучуудын газартай хамтран 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг залуучууддаа олгосон билээ. МБФХ-ны гишүүн клубүүд л зөвхөн энэ хөнгөлөлтийг үзүүлэх бөгөөд мэргэжлийн багш, дасгалжуулагч нар ажилдаг юм байна. Маргааш буюу энэ сарын 31-нд МБФХ, НХЗГ-тай хамтран “Ирээдүйн мистер-2018” Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээнд Улаанбаатар хот, Багануур дүүрэг, Дорнод, Дундговь, Төв, Сэлэнгэ Дархан, Баянхонгор зэрэг хот, дүүрэг, орон нутгийн нийт 31 клубын 108 тамирчин оролцохоор бүртгүүлээд байна. Энэхүү тэмцээн нь 22 дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд олон улс, тив, дэлхийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнээс шагнал авч байгаагүй залуу тамирчид оролцдогоороо онцлогтой ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!