КАЗАХСТАН УЛС МОНГОЛД ЭМ, ЭМИЙН БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ

0
97

Монгол болон Вьетнам руу энэ оноос эм, эмийн бүтээгдэхүүн болон эмнэлгийн багаж хэрэгсэл экспортолж эхэлсэн гэж Казахстаны Хөрөнгө оруулалт, хөгжлийн сайд Женис Касымбек мэдэгджээ.

“КАЗИНФОРМ” агентлагийн мэдээлснээр, сайд Ж.Касымбек саяхан Ерөнхий сайд Бакытжан Сагинтаев-т Казахстаны экспортын өсөлтийн талаар тайлагнах үеэрээ энэ тухай мэдэгдсэн байна.

Тэрбээр хэлэхдээ “Казахстан улс одоогоор 122 улс руу бүтээгдэхүүн экспортолж байна. Экспортын хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Энэ оноос Монгол болон Вьетнам руу эм, эмийн бүтээгдэхүүн болон эмнэлгийн багаж хэрэгсэл экспортолж эхэлсэн” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!