Ж.Эрдэнэбатыг суллах шийдвэр гаргажээ

2021-03-03
1 min read

Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2021.03.03/  Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарыг суллах шийдвэрийг гаргажээ.

Монгол улсын 29 дахь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, анхан болон давж заалдах шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял оногдуулаад байсан юм.

Харин 2021 оны 1-р сарын 15-нд Улсын Дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг нь прокурорт буцаасан ч үргэлжлүүлэн хорих таслан сэргийлэх арга хэмжээг аваад байсан билээ.

Орчуулах »