ОРОН ДАЯАР ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫГ ХОРИГЛОВ

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр баталлаа.
Шадар сайд Ө.Энхтүвшиний санаачилсан уг тогтоолыг баталснаар Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор 2018 оны 6-р сарын 1-ний өдрийг хүртэл бүх аймаг, сумдад хурдан морины уралдаан зохион байгуулахыг уг тогтоолоор хориглож байгаа ажээ. Мөн шүлхий өвчний голомттой болон өвчин илэрсэн аймаг, сумдад малын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон зэрэг тодорхой арга хэмжээнүүдийг тогтоолд тусгасан байна.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнийг тараасан, хорио цээрийн дэглэм зөрчсөн, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж, албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцохыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!