ТӨВ АЗИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХУРАЛД ХМЗ ОРОЛЦЖЭЭ

2020 оны 10 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Төв Азийн хэвлэл мэдээллийн 22-р бага хурал цахимаар болж өнгөрсөн. Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулдаг тус бага хуралд ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа оролцож, “Цар тахлын үеийн Монголын хэвлэл мэдээллийн байдал” сэдвийн хүрээнд илтгэл танилцуулжээ. Тэрээр илтгэлдээ хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалтын эерэг болон сөрөг нөлөө, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын ашиг тус болон сайн туршлагууд, цар тахлын үеийн хэвлэлийн эрх чөлөөнд тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулж, санал бодлоо хуваалцсан байна. 

Энэ удаагийн бага хурал нь “Төв Азид хэвлэл мэдээллийн олон янз байдал ба олон ургальч үзлийг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд болсон бөгөөд Казакстан, Узбекстан, Тажикстан, Киргизстан, Туркменистан болон Монгол гэсэн зургаан орны хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн 100 орчим төлөөлөл хамрагджээ.

Илтгэлийн эхийг эндээс үзнэ үү – //resource4.sodonsolution.org/mediacouncil/File/2020/11/04/hqs8g3eoz5b2ikrg/Mongolian Media Situation in times of Pandemic_FINAL.pdf

Орчуулах »