-1 C
Ulaanbaatar, MN
Thursday, September 20, 2018
Home Баримт СОГТУУ ЭМЭГТЭЙЧҮҮД ДЭЭРЭМ ХИЙЖЭЭ

СОГТУУ ЭМЭГТЭЙЧҮҮД ДЭЭРЭМ ХИЙЖЭЭ

0
318

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт эмэгтэйчүүд бүлэглэн тээрэм хийсэн хэрэг гарчээ. Тодруулбал өнгөрөгч бямба гаригт тус дүүргийн 12 дугаар хорооны нутагт 33 настай эрэгтэй иргэн А нь бусдад дээрэмдүүлсэн байна. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд оршин суух 20 настай эмэгтэй М, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд оршин суух 25 настай эмэгтэй Г нар үйлдсэн болохыг тогтоон цагдаагийн байгууллага шалгаж байна. М болон Г нар нь согтуурсан үедээ энэ хэргийг үйлдсэн бөгөөд хохирогчийг зодож гар утас болон бэлэн мөнгийг нь дээрэмдсэн байжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!