“Алтжин” группын захирал Г.АЛТАН: Хууль бус үйлдэл гэж юуг хэлээд байгаа юм бол

0
573
  1. Хил дээр саатуулагдсан тухайд:

-Тийм зүйл огт болоогүй.

  1. Төрийн банкнаас авах ёстой гэх 32,8 сая ам.долларын тухайд:

-Батхүү Алтан нарын хууль бус үйлдэл гэж юуг хэлээд байгаа юм бол оо? Миний хүү Сүрэн Батхүүд зээл өгч Батхүү зээлээ төлөх үүрэг хүлээж “Хадгаламж” банкны батлан даалт гаргасан. Ер нь зээл өгч буй хүн барьцаа хөрөнгө аль эсвэл батлан даалтгүйгээр зээл өгөх үү?. … “Хадгаламж” банк дампуураагүй байсан боловч нэг мэдэхэд Батхүүгээс булаан авч Төрийн банк болгосон байсан. Батлан даалтын баримт дотор нэг ч хуурамч баримт байхгүй. Тэр олон хүний гарын үсгийг хуурамчаар үйлдэх гэж юу байхав дээ. Баярсайхан өөр шигээ л бусдыг бодоод байх шиг байна. Надад бүх баримтууд нь байгаа. Зээлийн гэрээ, Э.Сүрэнгийн хадгаламжийн дансанд байсан мөнгө, Жаст руу шилжүүлсэн гүйлгээний баримтууд, банкны батлан даалтын гэрээ, ТУЗ-ын шийдвэр, эрсдэлийн хорооны шийдвэр гэх мэт. Шүүхэд нотлох баримтын хэмжээнд өгч шүүхийн шийдвэр гарсан байдаг шүү дээ.

  1. Хадгаламж банк яагаад дампуурсан тухайд:

–“Хадгаламж банк” гэж нэг түрээсийн өрөөнд хэдхэн хүн суудаг байсан газрыг дээрээс нь Монгол шуудан банкыг нэгтгэж аваад 506 салбартай актив нь хэдэн их наяд хүртэл ажиллуулж чадсан нь Батхүүгийн гавьяа. Хадгаламж банкны дүрмийн санд тэр үеийн ханшаар 90 сая ам.доллар Батхүү хийсэн байдаг. 506 салбар нэгжийг асар их хөрөнгө зарцуулан хөл дээр нь босгож ирсэн. Зүгээр л хүний идэш Батхүү бэлдээд, бүтцийг нь бүрдүүлээд хөгжүүлээд өгчихлөөр бүлэглэлийн хараанд өртөж банкаа булаалгасан. “Хадгаламж” банкийг дампууруулах гол шалтгаан энэ болсон. Тэр бүлэглэл одоо ч гэсэн санаагаа гүйцэлдүүлэхээр чармайж байгаа.

  1. МАН Алтжингаас зээлсэн нэг тэрбум төгрөгөндөө Лениний музейг барьцаалсан тухайд:

-Нам надаас авсан зээлээ төлөөгүй байгаа. Тэгэхээр үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байхад барьцаа чөлөөлөгдөхгүй. Ийм байдалтай байгаа.

-Ц.Нямдорж сайд, Г.Алтан хоёрын харилцааны тухайд:

-Хэзээ ч уулздаггүй мөнхийн нууц амрагууд даа. (гэж хэлснээ инээв). Тэгж л бичдэг шүү дээ.

-Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!