С.БАЯР: Ш.Батхүүг бүрэн сайн мэднэ гэж би хэлж чадахгүй ч

0
219
  1. АТГ-т байцаагдсан тухайд:

-АТГ-аас намайг дуудсан, би очсон. Тэд асуусан, би хариулсан. Асуудал олон байсан учраас удсан, гэхдээ арван цаг болоогүй. Надаас гэрчийн мэдүүлэг авсан.

  1. “Эрдэнэт”-ийг барьцаалж “Стандарт” банкнаас зээл авахад тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр ямар оролцоотой эсэх тухайд:

Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын баталгаа гаргаж “Стандарт” банкнаас зээл авах, бусадтай хамтарч хулгай хийх, мөнгө угаах гэмт хэрэгт намайг оролцсон гэж. Ийм мэдэгдлийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хийсэн. Бүр УИХ-ын индэр ашиглан удаа дараа хийсэн. Тийм учраас тэр нөхрийг би шүүхэд өгсөн. Олны анхаарлын төвд байгаа энэ асуудлын үнэн мөнийг даруй олж, олон түмэнд дуулгах нь чухал.

  1. Түүний АНУ-д байгаа гэх долоон хаусны тухайд:

-. АНУ-д байгаа гэх долоон байшингийн тухай би олон удаа ярьсан. Ярилцлага болгоноор л надаас асуудаг. Би хариулдаг. Шинээр нэмж хэлэх зүйл надад алга. З.Энхболд даргадаа талархаж байна. АНУ руу амин чухал асуудлаар явжээ.  Одоо энэ бүх юмны учир нь олдох биз. Ашгүй дээ.

  1. Оюу толгойн гэрээний тухайд:

-Одоо муулж байгаа ч, ирээдүйд магтана гэдэгт би огт эргэлздэггүй… Юутай ч бид, би том төсөл хөдөлгөж чадсан. Өөр ямар том төсөл хөдөлсөн юм бэ. Оюутолгойн төсөл ашигтай, ашиггүй болсон талаар чи асууж байна. Ярилцлага болгондоо би энэ тухай тодорхой тоо, баримттай ярьдаг. Олон юм нуршихгүй, ганц зүйл онцолж хэлье. Оюутолгойн төсөлд манай талаас сухай улаан мөнгө ч зараагүй. Гэтэл энэ уурхай манай улсын хамгийн том татвар төлөгч болоод таван жилийн нүүр үзэж байна. “Эрдэнэт” үйлдвэрээс ч том татвар төлөгч болсон. Энийг ашиг гэхгүй юм бол өөр юуг ашиг гэх вэ? Дашрамд хэлэхэд, “Эрдэнэт” үйлдвэр маань эхний 25 жилдээ ерөөсөө ашиг өгөөгүй явсан байдаг юм. Бодит юмыг бодитоор харах хэрэгтэй ш дээ.

  1. “Жаст” группын захирал Ш.Батхүүгийн тухайд:

-Батхүүг бүрэн сайн мэднэ гэж би хэлж чадахгүй ч, түүний тухай миний эерэг сэтгэгдэл, дүгнэлт одоо ч хэвээрээ. Хэрэгт холбогдсоны дараа уулзсан, асуусан. “Би алдсан, буруу юм хийсэн” гэхээс илүү тоймтой юм ярихгүй байна билээ. Нэлээд хямарсан байдалтай, үг дуу цөөтэй болсон байсан. Бие нь ч сайнгүй байгаа харагдсан. Тийм байдалтай байгаа хүнээс элдэв юм асуугаад, шалгаагаад байлтай биш.

  1. Элчин сайдын албаа өгөх тухайд:

-Элчин сайдыг томилох, татах асуудлыг төрийн дээд гурван  байгууллага шийддэг. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гурав. Шинэ Ерөнхийлөгч байр сууриа илэрхийллээ. Элчин сайд надтай хамтарч ажиллахгүй гэлээ. Миний хувьд бол асуудал тодорхой болсон. Төрийн дээд гурван байгууллагын хоёрыг нь төлөөлөөд нэгийг нь төлөөлөхгүй сууна гэлтэй биш. Бас өөр нэг өнцөг байсан. Манай гадаад бодлогын тогтсон ёсоор ИБУИНВУ-аас гадна би Ирланд, Исланд улсад Элчин сайдыг давхар хаших хуваарьтай. Гэтэл энэ хоёр улсад очиж ч амжаагүй байдаг. Тэнд очоод төрийн тэргүүнд нь барих учиртай итгэмжлэх жуух бичгүүд маань түрүүчийн Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй. Хамтарч ажиллахгүй гээд байгаа шинэ Ерөнхийлөгчөөс гарын үсэг гуйлтай биш.  Тэгээд л өргөдлөө өгсөн…. Элчин сайд бол төрийн тусгай албан хаагч.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!