Эрдэнэт үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 577 тэрбум төгрөгийн татвар төлжээ

0
199

“Эрдэс баялаг, уул уурхай 2018” чуулганд Эрдэнэт ХХК-ийн Газрын дарга Д.Нэмэхбаяр тус компанийн хэтийн төлөвлөгөөний талаар танилцуулсан юм.

1972 онд үйлдвэр барих шийдвэр гарч, 1973 онд барилгын ажил эхэлжээ. 40 жилийн өмнө жилд дөрвөн сая тонн хүдэр олборлон, үйл ажиллагаагаа эхэлсэн энэ үйлдвэр одоо жилд 32 сая тонн хүдэр боловсруулдаг. Энэ тоог 35 сая тонн болгохоор зорьж байгаа гэнэ.

Өнгөрсөн хугацаанд тус үйлдвэр

  • 7 тонн цэвэр зэс,
  • 17 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортод гаргасан.
  • 72 мянган тонн цэвэр молибден буюу 141 мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэсэн.
  • 12 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн,
  • 4 тэрбум ам.долларын татварыг орон нутаг, улсын төсөвт бүрдүүлсэн.
  • 1 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан.
  • Монголын Засгийн газарт 730 сая ам.доллар, Оросын талд 704 сая ам.долларын ногдол ашиг шилжүүлсэн.
  • 23 хувийн цэвэр зэс, 37 хувийн молибдений агуулга бүхий  баяжмал экспортолдог.
  • Металл авалтыг 80-89 хувьд хүргэсэн.
  • Ордын нөөцийг болон үйлдвэрийн хүчин чадлыг хоёр удаа шинэчилсэн.
  • Одоогоор хүдрийн 2 биет ашиглаж байна.
  • Өнгөрсөн оны эхээр  1 тэрбум 967 сая төгрөгийн хүдрийн нөөцтэй байжээ.

2017 онд

  • Ихээхэн ашигтай буюу 320 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
  • Улс, орон нутгийн төсөвт 577 тэрбум төгрөгийн татвар төлжээ.

Ойрын хугацаанд 6 том төсөл хэрэгжүүлнэ.

  • Ил уурхайг бутлуур, конверийн системд нэвтрүүлнэ.
  • Хүдэр бэлтгэлийн систем барина.
  • Баяжуулах шат дамжлагыг бүхэлд нь шинэчилнэ.
  • Баяжуулах үйлдвэрт ашигладаггүй, исэлдсэн хүдрийг уусгах технологиор ашиглана.
  • Засвар механикийн заводыг шинэчлэн, хүчин чадлыг нь нэмэгдүүлнэ.
  • Үйлдвэрээс гарч буй зэсийн баяжмалыг хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр барина.

Дээрх ажлууд нийт 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!