Үгэн дотор үг, үхэр дотор тугал явдаг

0
191

Өнгөрсөн хоногуудад хэвлэлд гарсан дуулиантай ярилцлагуудыг тоймлон хүргэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд асан, Их Британи, Умар Ирландын нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд С.Баяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, “Алтжин” группын захирал С.Алтан нарын ярилцлага олны анхаарлыг татаад байгаа билээ.

З.ЭНХБОЛД:

  1. АНУ-д ажилласан тухайд:

-Монгол Улсын Ерөнхийлөгчид АНУ, Израйлийн АЙПАК байгууллагаас 2018 оны жилийн уулзалтад ирж үндсэн илтгэгчээр оролцох урилга ирсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга оролцох боломжгүй байсан учраас би төлөөлөн очсон. Гэхдээ үндсэн илтгэгчээр ороогүй. Миний АНУ-д очсон гол зорилго Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг квотгүй, татваргүй оруулах хууль гаргуулах талаар Конгрессийн хоёр танхимын гишүүд, Худалдааны яамны хүмүүстэй уулзсан. Ерөнхийлөгчийн захидал шинэ оны өмнө явсан. Хариу нь хоёрдугаар сарын 22-нд ирсэн л дээ. Төрийн тэргүүн захидалдаа “Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд хоёр зүйл дээр тусламж хүсэж байна” гэсэн утгатай захидал илгээсэн.

  1. Оффшор бүсээс манай авлигачдын хөрөнгийг эргүүлж авахад АНУ-гаас мэдээллийн тусламж авах тухайд:

-Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж ажлаа аваад Ерөнхий прокурор, АТГ-ын дарга, ЦЕГ-ын дарга нарыг хүлээн авч уулзахад тэд “Манай авлигачдын хөрөнгө байгаа Англи, АНУ, Сингапуртай эрх зүйн харилцан туслалцах гэрээ байхгүй. Гэрээ байхгүй учраас нөгөө улсын хуулийн байгууллагууд бидэнтэй хамтарч ажиллахгүй байна” гээд бидний амыг таглаад байсан.

Тиймээс би АНУ-ын Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо, Дэлхийн банкны хулгайлагдсан хөрөнгийг буцааж өгөх хөтөлбөрийнхөнтэй уулзахад “Дөнгөж зах зээлд шилжсэн зүүн Европын орнууд, Монгол Улс шиг орнуудад ийм хүндрэл байдаг. Бид 2014 оноос хойш танай АТГ, Ерөнхий прокурорын газарт цуврал сургалтууд явуулсан. Та нар өөрсдийн хөрөнгийг гадаад улсад байгааг мэдэх юм бол ийм захидал бичиж, буцааж авч болно гээд захидлаа яаж бичихийг нь хүртэл зааж өгсөн… Яг энэ хулгайлагдсан хөрөнгөө буцааж авахад эрх зүйн харилцан туслалцааны гэрээтэй байх шаардлагагүй болсон. НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн дагуу хүсэлтээ гаргахад л болно. Тэр конвенци ЭЗХТ гэрээг орлодог, өргөдлөө ингэж бичнэ гээд захианы эхийг нь хүртэл зааж өгсөн” гэж байсан. Хуулийн байгууллагуудаас С.Баярын долоон байшингийн араас хөөцөлдөлгүй яагаад ингэж өөгшүүлээд байгаа юм бэ гэхээр “Бид хаана, хэдэн ам.долларын үнэтэй байшин байна вэ гэдгийг олж тогтоосон. Гэхдээ энэ байшинг авсан мөнгөө Ерөнхий сайд асан С.Баяр манай хүргэний бэлэг, Даваанямын бэлэг гээд яриад байна” гэдэг. Тэр хүмүүсийг нь дуудаад тогтоож болдоггүй юм уу гэхээр “Тэр байшинг худалдаж авсан мөнгө хэний данснаас яаж дамжин орсон нь мэдэгдэхгүй байна” гэдэг л дээ. АНУ-ын талаас “Та нарт тийм шаардлага байгаа бол манайд хүсэлтээ гарга. Хаанаас ямар мөнгөөр авсан гэдэг гүйлгээнийх нь баримтыг бид өгнө. Танай шүүх шийдвэрээ гаргах юм бол энэ байшингуудыг дуудлага худалдаанд оруулаад мөнгийг нь улс руугаа авч болно” гэсэн. АТГ-ын дарга Х.Энхжаргалын яриад байсан зүйл худлаа болсон.

  1. Монгол Улсаа төлөөлж АНУ, Японд суух Элчин сайдуудыг яагаад томилохгүй байгаа тухайд:

-Ерөнхийлөгч чуулган дээр маш тодорхой хэлсэн. Энэ хүмүүс очоод улсаа төлөөлөн ажил хийж чадахгүй. Тиймээс хуулийн дагуу гадаад яамандаа ажилладаг төрийн албан хаагчдаасаа шинэ Элчин сайд нарын нэрийг Засгийн газар УИХ-д оруулаад зөвшилцөөд ирвэл Ерөнхийлөгч шууд томилохоор байгаа. Гацаж байгаа газар нь Ерөнхийлөгч биш Улсын Их хурал.

  1. Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаад айлчлалын тухайд:

– Төрийн тэргүүнээр сонгогдчихоод “Би танайд айлчилъя” гээд явчихдаггүй юм. Х.Баттулга Ерөнхийлөгч анхны ажлын айлчлалаа Владивостокт хийсэн. Ерөнхийлөгчийн айлчлал болдгоороо болно. Үүнд санаа зовох хэрэггүй. Гадаад харилцааны ажил сайн явж байгаа. Өмнөх Ерөнхийлөгч шиг сар бүр гадаад явснаар гадаад харилцаа сайн болчихгүй. Чанарын асуудал байгаа юм. Өмнөх Ерөнхийлөгч НҮБ-ын хуралд найман жил алгасалгүй явсан байна лээ. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэх мэт хуралд Ерөнхийлөгч зайлшгүй очих ёстой. НҮБ-ын хуралд явахад байрлах зочид буудлаас эхлээд нэлээдгүй их хэмжээний мөнгө гардаг. Тиймээс Ерөнхийлөгч зайлшгүй шаардлагатай хуралд л явна. Ерөнхийлөгчийн явах шаардлагагүй хуралд Гадаад харилцааны сайд нь явж бай гэдэг байр суурьтай байгаа.

Энэ ондоо багтаж хоёр хөрш болон гуравдагч хөршдөө Ерөнхийлөгч айлчилна

  1. “Эрдэнэт” үйлдвэр тойрсон дуулианы тухайд:

-Эрдэнэт үйлдвэрээр хууль зөрчиж баталгаа гаргуулж өрөнд оруулсан хүмүүс нь бүгдээрээ амьд сэрүүн байна. Тэр мөнгийг хаашаа оруулсныг өөрсдөө мэдэж байгаа. Ш.Батхүү гээд бизнесмэн, Ерөнхий сайд асан С.Баяр, Төмөр замын дарга асан Т.Очирхүү, Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн дарга асан Д.Сугар гээд бүгд гадаадад байгаа байшиндаа сайхан амьдраад байж байна шүү дээ. Энэ 100 сая ам.доллар оргүй алга болно гэж байхгүй. Нэг сая ам.долларыг цүнхэнд хийгээд нууж болох байх. 100 сая ам.долларыг цүнхэнд хийгээд улс орон дамжуулаад явдаг юм гэж байхгүй. Бүгд шилжүүлгээр явдаг.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!