СҮРЬЕЭ НЬ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД НАС БАРАЛТЫН ТЭРГҮҮЛЭХ 10 ШАЛТГААНД ОРЖ БАЙНА

0
58

Жил бүрийн гурав дугаар сарын 24-ний өдрийг Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд дэлхий нийтээрээ Сүрьеэтэй тэмцэх өдрийг “Манлайлагчдыг хайж байна. Та ч байж болно. Түүхийг бүтээ” уриан дор хамтран нэгдэж байгаа аж. Үүнтэй холбогдуулан ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ, ДЭМБ-аас хамтран мэдээлэл хийлээ.2017 онд ДЭМБ дэлхийн сүрьеэгийн байдлын тайланг гаргасан. Энэ тайлангаар 2016 онд 10.4 сая хүн шинээр сүрьеэгээр өвчилсөн. Эдгээр хүмүүсийн 90 хувь нь насанд хүрэгчдийн дунд, 65 хувь ньэрэгтэй, 10 хувь нь ХДХВ-ийн хавсарсан халдвартай байна. Сүрьеэ нь дэлхийн хэмжээнд нас баралтын тэргүүлэх 10 шалтгаанд орж байгаа. Нийт нас баралтын 95 хувь нь бага болон дунд орлоготой улс орнуудын дунд бүртгэгдэж байна.Ийм учраас сүрьеэ нь дэлхийн дахинаа нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна.

“2017 ОНД УЛААНБААТАР ХОТОД 2,211 СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ”

ХӨСҮТ-ийн дэд захирал Б.Цацралт-Од  “Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэгийн үүсгэгчийг нээснээс хойш  30 гаруй жил өнгөрсөн хэдий ч уг өвчин эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.

2015-2017 онд Сүрьеэгийн эмэнд тэсвэрлэлтийн судалгааг хийсэн. Энэ судалгаагаар өвчлөгсдийн дунд 16.5 хувь нь эмэнд тэсвэржилттэй гарсан. Энэ бол сүрьеэгийн халдвар бидний дунд өндөр байгааг харуулж байна.

Өнөөдөр улсынхэмжээнд ХӨСҮТ 200 ортойгоор сүрьеэгээр өвчлөгсдийг хүлээж авдаг. Үүнээс 2017 оны байдлаар 1,981 хүн хэвтэж эмчлүүлсэн бөгөөд 611 хүнд сүрьеэгийн чиглэлээр хагалгаа хийгдсэн байдаг

Манай орны хувьд 2017 онд сүрьеэ өвчний 3,779 шинэ тохиолдол бүртгэгдсэний 2,211 нь Улаанбаатар хотод, 1,518 нь аймаг орон нутагт, 50 нь хорих байгууллагад бүртгэгдсэн. Энэ нь нийт халдварт өвчний 8.5 хувийг эзэлж байгаа ба өнгөрсөн оны мөн үеэс 266 тохиолдлоор буурсан байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд СҮРЬЕЭ ӨВЧНИЙ талаарх мэдлэгээрээ өрсөлдлөө

2017 оны 08 дугаар сарын 23-нд Эрүүл мэндийн сайдын А306 тушаалаар Сүрьеэгийн тусламж үйлчилгээний шинэчлэгдсэнз ааварбатлагдсан. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт ХӨСҮТ-ийн Эмнэлгийнт усламж үйлчилгээний тасгаас  нийт эмч, ажилчидынхаа дунд уралдаант АХА тэмцээнийг зохион байгууллаа. Нийт 30 тасгийн 60 гаруй эмч, ажилтнууд оролцсон АХА тэмцээний нэгдүгээр байранд ХӨСҮТ-ийн Гэдэсний халдварын тасгийн бага эмч н.Ариунжаргал  орсон бол ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны эмч н.Энхтамир  хоёрдугаар байранд орж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан юм.

STREAM судалгаанаас судалгаанд оролцсон сүрьеэгээр өвчилсөн болон эдгэсэн хүмүүсийн гэр бүлийнхэнд зориулан урьдчилсан дүнгээ танилцууллаа

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн тасаг дээр олон улсад хэрэгжиж буй Stream буюу олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний эмчилгээний хугацааг богиносгох төсөл хэрэгждэг бөгөөд судалгаанд оролцогч болон ар гэрийнхэнд нь нэгдүгээр шатны үр дүнг танилцуулах өдөрлөгийг энэ сарын 23-ны өдөр ХӨСҮТ-ийн хурлын танхнимд зохион байгууллаа. Монгол улсын хувьд 2014 онд анх энэ судалгаанд хамрагдаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт дөрвөн улсын 424 өвчтөн энэ судалгаанд хамрагдсан байна. Санамсаргүй хуваарилалттай эмнэл зүйн туршилтын аргаар хийгддэг тус судалгаанд манай улсаас 31 өвчтөн хамрагдаж, урт болон богино хугацааны эмчилгээг хийлгэжээ.

Stream судалгааны удирдагч, Анагаах ухааны доктор Ц.Базаррагчаа “ДЭМБ-аас 2010 онд олон эмэнд тэсвэртэй сүрьеэг дор хаяж 20 сар эмчилнэ хэмээх зөвлөмж гарсны дагуу эмчилгээ хийгддэг байсан. Харин богино хугацааны эмчилгээны хувьд 9-11 сар эм хэрэглэж, 4-6 сар тарилга хийгдэх эмчилгээний горим юм. Энэ хоёр эмчилгээг хооронд нь харьцуулахад урт хугацааны эмийг хэрэглэхэд 80 хувьтай эдгэрсэн бол богино хугацааны эмчилгээ нь 78 хувьтай гарсан. Энэ бол маш сайн үзүүлэлт бөгөөд богино хугацааны эмчилгээ нь “НААШТАЙ” хэмээх үр дүнтэй гарсанд бид их баяртай байгаа.

Монгол оронд жилдээ 4000 гаруй шинээр сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж байна. Сүрьеэ өвчнийг эмчлэхийн тулд маш олон эмийг уух шаардлагатай бөгөөд үндсэн хоёр эмэнд тэсвэртэй сүрьеэг олон эмэнд тэсвэртэй сүрьеэ хэмээн нэрлэдэг. Манай улсад жилд 300 орчим олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний тохиолдол шинээр бүртгэгддэг. 2016 онд ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албанаас хийгдсэн судалгаагаар сүрьеэгийн халдвар бидний тооцоолж байснаас гурав дахин их байна гэсэн судалгаа гарсан.” Хэмээлээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!