ДАХИН СУПЕР АЗТАН ТОДОРСОНГҮЙ

0
99

Өчигдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны 2 дугаар сарын 1-нээс 2 дугаар сарын 28-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны 3 дугаар сарын 24-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 16,062,557 баримт хамрагдсан байна. Ингээд 10 сая төгрөгийн 1, 5 сая төгрөгийн 14, 1 сая төгрөгийн 144, 200 мянган төгрөгийн 1510, 50 мянган төгрөгийн 14394 баримт тохиролд таарч, нийт 16063 иргэн азтан боллоо. Өмнөх удаагийн супер азтан тодроогүй байсан тул энэ удаагийн супер азтан 75 сая төгрөг хожих байсан юм. Гэвч супер азтан дахин тодорсонгүй.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!