/FIBA/ 3×3 төрлийн “Топ – 30 баг”-ийг зарлалаа

2021-02-25
1 min read

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны 3×3 төрлийн 2021 оны “Дэлхийн мэргэжлийн топ – 30 баг”-ийн чансааг зарлажээ.

Үүнд: Серби – 5 баг, Монгол – 3 баг, ОХУ – 3 баг, АНУ – 2 баг, Латви – 2 баг, Словени – 2 баг, Япон – 2 баг, Нидерланд – 1 баг, Канад – 1 баг, Литва – 1 баг, Швейцар – 1 баг, Саудын Араб – 1 баг, Чех – 1 баг, Бельги – 1 баг, Франц – 1 баг, Австри – 1 баг, Унгар – 1 баг, Филиппиний – 1 баг тус тус багтсан байна.

“Токио-2020” олимпын цикл дууссанаар FIBA бодлогодоо өөрчлөлт оруулсны дотор олон улсын тэмцээний оноо болон дотоодын тэмцээний онооны зөрүүг их болгож олон улсын тэмцээний ач холбогдлыг бүр өндөрсгөсөн байна. Өмнө нь Монголын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар ММС Энержи” баг дээр дурдсан “Tоп 30 баг” жагсаалтад багтаж байсан.

Харин энэ удаа Монголоос гурав дахь баг “Зайсан ММС Энержи” багийг “Tоп 30” багийн жагсаалтын 28 дугаарт эрэмбэлэгдэж анх удаа “Tоп 30 баг”-ийн тоонд багтжээ.

Орчуулах »