Байгаль орчны бохирдлыг бууруулахад чехийн “ноу-хау”-г судалж байна

0
90

Төслийн багийн зүгээс хүнд металл илэрсэн Налайхын хуучин шилний үйлдвэрийн ойр орчим, пестицид агуулж буйн тогтоогдсон Булган аймгийн хуучин мал эмнэлэг, зоорь байсан газар, Зүүнбаянгийн нефтийн талбайн химийн бохирдлыг цэвэрлэх жишээ төслийг боловсруулан ажиллаж байгаа аж. Чех мэргэжилтнүүдийн зүгээс сонгогдсон 3 объектийн 2 нь  хүн амын суурьшил бүхий газар байгааг онцгойлон авч үзжээ.  Тиймээс чех мэргэжилтнүүд газар нь очиж, байгаль орчны мэргэжилтнүүд болон мэргэжлийн ханалтын байцаагчдад онол, практик хослуулсан сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Уг төсөл БНЧУ, Монгол Улсын хөгжлийн хамтын ажиллагааны  хүрээнд хэрэгжиж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр улс хамтран 1000 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн талаар чехийн тал онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!