БНХАУ: Газрын тосны томоохон орд илрүүлжээ

2021-02-24
1 min read

БНХАУ-ын үндэсний оффшор газрын тосны корпорац (China National Offshore Oil Corporation, CNOOC) 100 сая тоннын нөөц бүхий газрын тосны шинэ орд илрүүллээ хэмээн мэдэгджээ.

Шинэ орд газрыг Бөхайн булангийн төв хэсэгт, Хойд Хятадын Тяньжинь хотоос 140 км зайтай газраас илрүүлсэн байна.

CNOOC-ийн тооцоолсноор, 5223 орчим метрийн гүнд өрөмдсөн хайгуулын цооногоос өдөрт дунджаар 300 тонн газрын тос, 150 мянган шоо метр хий олборлох ажээ.

Орчуулах »