“ULAANBAATAR LOPPED – 2018” ОЛОН УЛСЫН ЦАНЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монголын цанын холбоо, Монголын үндэсний олимпийн хороо хамтран “Ulaanbaatar Lopped – 2018” Гүйлтийн цанын олон улсын ойрын зайн болон марафон уралдааныг амжилттай зохион байгуулаа. Энэхүү уралдаан нь энэ сарын 17-18 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Скай ресорт” цанын баазад болсон байна.

Уг уралдаан нь Монгол улсад 2 дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд засгийн газар санхүүжүүлдэг ажээ. Уралдаанд олон улсаас Чех, ОХУ-ын баг, тамирчид хүрэлцэн ирж өрсөлдсөн бөгөөд нийт 100 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорив.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!