УВС АЙМГИЙН “МЮНХЕН” ОЛИМПИЙН ЗӨВЛӨЛ МҮОХ-НД

0
110

Энэ сарын 15-ны өдөр Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Монголын үндэсний олимпийн академийн ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар нар Увс аймгийн “Мюнхен” олимпийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Увс аймаг дахь болзолт уралдааны явцтай танилцаж заавар, зөвлөмж хүргэн цаашдын ажилд нь амжилт хүсэв. Увс аймгийн олимпийн зөвлөл болон болзолт уралдаан зохион байгуулах хороо нь Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас зарласан “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны хүрээнд хүүхэд, залуучууд, олон нийтэд олимпийн боловсрол, олимпизмийн үзэл санааг сурталчлан таниулах олон талт үйл ажиллагааг зохион байгуулаад байна.

Мөн төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийг Увс аймагт байгуулахаар хэлэлцэж санал бодлоо солилцов.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!