“Дүнжингарав-2018”-д Б.Нямжавын хээр азарга түрүүллээ

0
256

“Дүнжингарав-2018” төвийн бүсийн уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал суманд өчигдөр зохион байгуулагдлаа. Уяачид эрдэнэт хүлгээ эрлийз дээд нас, азарга, их нас, соёолон насны ангилалд уралдуулж, шандасыг нь сорьсон юм.

Гэвч эрлийз, монгол адуу холилдож уралдсан, харанхуй болж байхад соёолон насанд уралдах хүлгүүд гарааны зурхай руу хөдөлснөөс үүдэж эзэд нь уралдаанч хүүхэд, морьдоо барианд орж ирхэд танихгүй байсан зэрэг олон маргааш үүсчээ. Ингэснээр өчигдөртөө түрүүлж, айрагдсан хүлэг тодрох байсан ч өнөөдөр 11:00 цагт цол дуудах ёслол эхэлсэн аж.

Гэхдээ одоогоор азарганаас бусад насанд түрүүлж, айрагдсан хүлэг тодроогүй байгаа юм байна. Ингээд айрагдсан азаргануудыг танилцуулж байна.

Төв аймгийн Баян сумын харьяат уяач Б.Нямжавын хээр азарга түрүүлж Төв аймгийн Баян сумын харьяат УИХ-ын дарга, ММСУХ-ны ерөнхийлөгч, тод манлай уяач М.Энхболдын хүү, улсын алдарт уяач Анарын бор азарга аман хүзүүнд оржээ.

Төв аймгийн Баян сумын харьяат уяач Б.Нямжавын буурал,Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат уяач Ц.Гантулгын хээр, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат уяач Г.Мөнхсайханы зээрд азарга айрагдсан байна.

Сонирхуулахад өнгөрсөн жилийн уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгийг эздийнх нь хамт танилцуулъя.

Азарга

Түрүү магнай: Орхон аймгийн Жаргалант сумын уяач Г.Баярцэнгэлийн зээрд.

Аман хүзүүнд: Аман хүзүүнд уяач н.Эрдэнбулганы уясан бор.

Айргийн гуравт: Уяач Н.Дамбажавын хээр.

Айргийн дөрөвт: Уяач Ш..Дамбажавын зээрд.

Айргийн тавд: “АПУ” ХХК-ийн захирал Г.Батхүүгийн хүү Ганхүлэгийн хул.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!