2018 онд мөрдөх амьжиргааны доод түвшинг тогтоожээ

0
982

Үндэсний статистикийн хорооноос “Хүн амын амьжиргааны доод түвшин”-ий 2018 онд мөрдөх хэм хэмжээг тогтоожээ. Ингэхдээ таван бүс болгон ангилсан байна. Тухайлбал Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудыг баруун бүс хэмээн амьжиргааны доод түвшинг 178000 төгрөг байхаар тогтоов. Хангайн бүсэд нь Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгууд орсон байна. Эдгээр аймгуудын амьжиргааны доод түвшинг 182600 төгрөг байхаар заажээ. Төвийн бүсэд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Өмнөговь аймгууд багтсан ба амьжиргааны доод түвшинг 175600 төгрөгөөр тогтоов. Харин зүүн бүсийн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудыг 174000 төгрөг буюу хамгийн багаар тогтоосон бол хамгийн өндөр нь Улаанбаатарт 198600 төгрөг байхаар заажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!