Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 126 жолоочийг илрүүлжээ

2021-02-22
1 min read

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр /2020.02.21/ нийт 985 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн 910, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 125, гэмт хэргийн шинжтэй 47 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол 183 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын энэ цаг үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин бямба гарагт /2021.02.20/ 102 дугаарын утсанд 1127 дуудлага мэдээлэл иржээ. Үүний 116 нь гэр бүлийн хүчирхийлэлийн дуудлага байгаа бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 тохиолдол бүртгэгджээ.

бичвэр гэх мэтийн зураг байж болно
Орчуулах »