ХСҮТ-Д ТАЙВАНИАС ЭМ БЭЛДМЭЛ БОЛОН ТЭРГЭНЦЭР ХАНДИВЛАВ

0
112

Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-д Тайванийн Засгийн газар болон төрийн бус байгууллагууд хамтран хавдрын эсрэг үйлчилгээтэй эм бэлдмэл болон тэргэнцэр хандивлав.
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын тэргүүн Хуан Куо Рун энэ сарын 13-ны өдөр Тайванийн төрийн бус байгууллагуудаас хандивласан эм бэлдмэл болон  тэргэнцэрийг  ХСҮТ-д хүлээлгэн  өгсөн юм. Эдгээр эм бэлдмэл нь хорт хавдараар өвчлөгсдийн эмчилгээнд хувь нэмэр оруулах нь дамжиггүй.
Энэ удаад Тайванийн Ёв Синь эрүүл мэндийн группээс хандиваар Тайваньд үйлдвэрлэгдсэн   бүдүүн   гэдэс, шулуун гэдэсний өмөг үүг эмчлэх зориулалттай “Иронотикон” хэмээх эм бэлдмэлийг хандивлагчдаас хүлээн авчээ. Ёв Синь эрүүл мэндийн групп нь олон жилийн туршид Монголын зах зээлд бизнесийн үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд Монголын нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулах зорилгоор  хандивын арга хэмжээг санаачилжээ.
Энэхүү арга хэмжээний үеэр Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын тэргүүн Хуан Куо Рун   Тайванийн “Пү Сиэнь боловсролын сан”-гаас хандивласан 5 ширхэг тэргэнцэрийг ХСҮТ-д хүлээлгэн өгсөн юм. Тэрбээр, “Уг тэргэнцэрийн тусламжтайгаар өөрийн биеэр очиж эмчилгээ хийлгэх боломжгүй   эмчлүүлэгч   нарт тохиолддог хүндрэлийг нь багасгаж чадна гэж найдаж байна” хэмээн онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!