“Большой театр” орлогынхоо тал орчим хувийг алджээ

Цар тахлын үеэр ОХУ-ын “Большой театр” орлогынхоо тал орчим хувийг буюу 1.2 тэрбум рублийн алдагдал хүлээсэн хэмээн тус театрын ерөнхий захирал Владимир Урин мэдэгдсэн байна.

Тэрбээр, “Бид 10 дугаар сарыг хүртэл орлогынхоо 50 орчим хувийг алджээ. Большой театр тасалбар борлуулалтаас 2 тэрбум 400 сая рублийн орлого олдог” гэжээ.

Үүнтэй холбоотойгоор Москва хотын орлогч дарга Наталья Сергунин эрх баригчид “Большой театр”-ын хүлээсэн алдагдлыг бүрэн нөхөхийг зорьж байгаа тухай сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Орчуулах »