“ХЯМД АМАР” аялал жуулчлалын цахим үзэсгэлэн үргэлжилж байна

“ХЯМД АМАР” аялал жуулчлалын цахим үзэсгэлэн нээгдээд 25 хоног өнгөрч байна. Өнөөдөр буюу 2 сарын 20-ны байдлаар амралтын газар, зочид буудал, жуулчны баазуудад 463 захиалга хийгдэж нийт захиалгын дүн 75 сая төгрөгт хүрчээ.

Үзэсгэлэнд одоогоор 100 гаруй зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, рашаан сувилал нэгдэж 50 хувийн хямдралтай үнээр урьдчилан захиалгаа авч байгаа юм байна.

Та урин дулаан, энх цагийн аяллын төлөвлөгөөгөө гаргасан бол 3 дугаар сарын 31-нийг хүртэл эдгээр 100 гаруй байгууллагаас сонголтоо хийн хямдралтай үнээр захиалгаа өгөөд 2022 оныг дуустал хүссэн үедээ очиж үйлчлүүлэх боломжтой аж.

Захиалгаа өгөх бол www.ihotel.mn хаягаар зочлон “ХЯМД АМАР” цэснээс сонголтоо хийгээрэй.

Орчуулах »