Home Бусад “Аврагчаа аварья” ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж байна

“Аврагчаа аварья” ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж байна

0
143

   Төслийн хүрээнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд мэдээлэл өгөх, мэдлэгийг дээшлүүлэх медиа  аян өрнүүлэх, Төв аймгийн Заамар, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг  зориулалтын хамгаалалтын хувцас, хэрэглэлээр хангах ажлууд хийгдэх юм.

Өнөөдрийн төслийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээг танилцуулах үйл ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Австрали Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жон Лангтриг болон хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Төслийг хэрэгжүүлснээр иргэдийн үүрэг хариуцлага дээшилж, ой хээрийн түймэртэй холбоотой хохирлын хэмжээ буурах, сайн дурын гал сөнөөгчид зориулалтын хувцас хэрэглэлээр хангагдах ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!