ОХУ-Д ТЭТГЭЛГЭЭР 500 ОЮУТАН СУРАЛЦАНА

0
195

“Оросын боловсролын үзэсгэлэн EXPO-2018” өнөөдөр РЦНК буюу Улаанбаатар дахь Оросын Шинжлэх Ухаан Соёлын Төвд нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнг ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм байна.

Энэхүү үзэсгэлэнд ОХУ-ын 16 муж, хотуудаас 31 их дээд сургуулийн төлөөлөгчид оролцож байна. Үзэсгэлэнгийн үеэр 2018-2019 оны хичээлийн жилд ОХУ-д 100 хувийн тэтгэлгээр суралцах 500 хүүхдийг бүртгэх ажээ.
Улмаар энэ сарын 19-26-нд сонгон шалгаруулалт явуулах юм байна. Тэдгээр сургуулиудад монгол хүүхдүүд суралцсан тохиолдолд тэтгэмж олгох бөгөөд сурлагын дүнгээс хамаарч нэрэмжит буюу нэмэгдэл тэтгэмж олгодог байна. Мөн өнгөрсөн оноос эхлэн тус улс гадны оюутнуудын ажил хийх бололцоог нээж өгчээ. Үзэсгэлэн энэ сарын 15-аас 17-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!