Вакцин хийлгэсэн хүмүүст илүү боломж болгоно

2021-02-19
1 min read

Израилын Засгийн газар коронавирусний вакцин хийлгэсэн эсвэл халдвар аваад эдгэрсэн хүмүүст “ногоон паспорт” олгохоор болсон тухай “Times of Israel” сонинд мэдээлжээ.

Уг мэдээлэлд, энэхүү баримт бичиг нь вакцин хийлгээгүй хүмүүсээс давуу эрхтэй аж. Өөрөөр хэлбэл спорт заал, усан бассейнд очих, үзэсгэлэн үзэх, мөн зочид буудалд амьдрах боломжийг олгох юм байна. Израильчууд хоёрдугаар сарын 21-нээс “ногоон паспорт”-ынхаа хуулбарыг үзүүлэх боломжтой болох аж.

Хэрэв баримт бичгийг хуурамчаар үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг Израилын Эрүүл мэндийн сайд Юлий Эдельштейн анхааруулсан байна.

Орчуулах »